Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Санахын зовлон..,


Зүг бүрт сүлжилдэх хаврын дуучин шувууд, зөндөө удаан хүлээсэн учрал шиг тогтож ядан нисэлдэнэ. Зүгээр л ийм байхыг хүссэн ч юмуу, зүгээр ч үгүй сэтгэл шиг минь уймраад л байх шиг.., Сонссон, сонсоогүй элдэв хэлээр шулнаналдан хөөрөлдөх нь амраг шиг минь ч юм шиг, алагхан үр шиг минь ч юм шиг.., Хавар бүрийн шувуудын дуунаар сэргэдэг дэлхий ертөнц аанай л өнгө засан гэрэлтэнэ..,