Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,
Showing posts with label Хилийн чанадад. Show all posts
Showing posts with label Хилийн чанадад. Show all posts

Токио

             Анхны бүхэн сэтгэлд ойрхон байдаг ёсоор анх хил давж алсыг зорьсон үе минь өчигдөр юм шиг л тод санагддаг. Миний хувьд хилийн дээс анх алхсан минь дэлхийн хөгжлийн хөтөч Япон улс байсан юм. Анх үзсэн бүх л зүйлс гайхамшигтай санагдаж, шинэ шинэ мэдрэмжүүд дунд ёстой л соёлын шоконд орж нэг сарыг үдсэн дээ тэнд.

"Santorini"-д

Афинд хүнд байдалтай хэд хоносны дараа Европ даяар аз жаргалын арал хэмээн алдаршсан Санториниг бид хоёр зорилоо. Анх удаа далай дээгүүр сүрлэг том усан онгоцоор явж буйдаа үнэхээр сайхан байлаа. Хягааргүйд нийлэх тэнгэрийн хаяа, далайн хөвөө. Нэг хоног явж байж сая очих газраа очлоо. 

Yειά σου!!!

Бид хоёр ерөнхийдөө их ойролцоо зантай. Австриас Грек явахаар зориг гарган онгоцны билет бичүүллээ. Бүх л хүн гайхаж байсан. Таних хүнгүй, мэдэхгүй газар яах гэж.., гэвч нэгэнт л зориглосон болохоор явах нь л зөв. Ер нь амьдралдаа л хэрэгтэй бол зоригтой алхаж байха нь зөв гэдэгт бид хоёрын санаа дэндүү нийлдэг. Энэ нь ч бас л бие биедээ татагдах нэг шалтгаан байсан биз.

"Mulhouse"-т

Мюлхаусын галт тэрэгний төв буудал дээр үд өнгөрч байхад буув. Одоо надад тэмцэх, тэвчих ямар ч тамир үлдсэнгүй. Яавал ч яаг, хараал идсэн амьдрал, азгүй новш, ингээд эндээ.., ядаж нулимс ч гарахгүй.., юу ч хийхийг, юу ч бодохыг хүсэхгүй байв.., яаж яваад хаана байгаагаа ч бараг ойлгохгүй шахам байв. Энэ амьдрал яг ингээд дуусч байгаа юм шиг л байв. 

Bonjour!!!

            Санкт-Полтэний галт тэрэгний төв буудлаас ойр байсан хэдэн Монголчуудаараа үдүүлэн Германаас ирсэн нэг Монгол залуутай хоёул Франц руу шөнийн галт тэргээр хөдлөв. Галт тэрэг орой 23 цагт хөдлөөд өглөө 9 цагт Францын зүүн хойд талын томоохон хот болох Штрассбург /Strassbourg/-т ирэв. Бидний энд ирсэн зорилго бол алдарт Легионы арми.

Guten tag!!!

Альпын нурууны зүүн биед орших Иббс /Ybbs/ хэмээх уулын бяцхан голын эрэг дэх Гөстлинг /Gostling/ тосгон. Бидний тухай бараг юу ч мэдэхгүй ч дандаа л инээмсэглэсэн сайхан ааштай хүмүүс, гэхдээ энэ бол Австричуудын нэрийн хуудас гэж болохоор хүйтэн харилцааны илрэл. 

Ahoj!!!

    Чех болон Польш улсуудын хилийн заагт орших Наход /Nachod/ хотын зүг гэрийнхнээрээ үдүүлэн хоёул гарч билээ. Галт тэрэгний нэгэн хэмнэлт уйтгарт чимээ, Байгаль далай, Ангар мөрөн, Сибирийн өргөн ой хөвч, Орос орны алдарт хотууд, Улаан талбай, Москва хот. Хэдийгээр 5 өдөр галт тэргээр явсан ч энэ гайхамшигт ертөнцийг үзэж буйдаа сэтгэл догдлон ядрахыг ч умартан явж билээ.