Альпын нурууны зүүн биед орших Иббс /Ybbs/ хэмээх уулын бяцхан голын эрэг дэх Гөстлинг /Gostling/ тосгон. Бидний тухай бараг юу ч мэдэхгүй ч дандаа л инээмсэглэсэн сайхан ааштай хүмүүс, гэхдээ энэ бол Австричуудын нэрийн хуудас гэж болохоор хүйтэн харилцааны илрэл. Тэд хэзээ ч сэтгэл хөдлөлөө гаднаа ил гаргадаггүй. Байнга л жижүүрийн инээмсэглэл, нэвтрэхэд их хэцүү хүмүүс. Хэт их биеэ даасан, бусадтай тэр бүр харьцаад байдаггүй, гэр гэртээ л.., хэнд ч садаа болохгүй.., бараг л өөрөөсөө өөр юу ч сонирхдоггүй мэт, хэт ганцаардмал уйтгартай амьдралын хэмнэл. Дундад зууны Европын ихэмсэг, язгууртны соёл энд өнөөг хүртэл байсаар л.., Европын сонгодог урлагийн хот гэж нэрлэдэг юм билээ Вена /Wien/ хотыг.
Үзэсгэлэнт гүнж Сисигийн гайхамшигт ордон, Турк хороолол, галт тэрэг, тусархуу Австри эр, хайртай ах нар, сайхан сэтгэлт Монголчууд, Монголчуудын наадам, морин хуур, уяач, Ёхова, түрүү бөхийн бай, Трайзэн гол, Пэнсион, хүн бүрийн л амьдрах арга нь өөр энэ нутагт Монгол хүн хүний нутагт яаж зовдогийг, бас яаж жаргадгийг нүдээр үзэж биеэр мэдэрсэн дээ.
800 гаран жилийн түүхтэй Санкт-Полтэн /St.Polten/ хот, залуухан хот болох Венар Ноёштат /Wiener Neustadt/. Эдгээр хотуудаар хэд хэдэн сар амьдардаа немцүүдийн /эсвэл арийчууд ч юмуу/ хүйтэн хөндий, дээрэнгүй, бүхнийг үл тоомсорлосон хэрнээ зарчимч, шударга, ямагт алив зүйлд бэлэн, үнэнч, тууштай зангий нь мэдэрсэн. Ийм л араншингаараа бүх зүйлд ханддаг нь анзаарагддаг. Австрийг сонгодог урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Жинхэнэ утгаараа энд л оршин буй биз. Сиси гүнж, Адольф Гитлер,Арнольд Шварцнигер, Вольфганг Амадэй Моцарт. Тэд Австриас төрсөн хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн хамгийн алдартай хүмүүс..,

Санкт-Полтэн хотын төв эмнэлэгт хагалгаанд орсон минь санаанаас гардаггүй юм. Уг нь чихний хагалгаанд орох ёстой байсан ч эхлээд хамарт хагалгаа хийх ёстой хамрын хагалгаа хийсэн. Бүтэн мэдээ алдуулж хагалгаанд орсон болхоор ямар ч төсөөлөл байсангүй, унтаа л сэрэхэд аймшигтай өвдөлт. Тэр эмнэлэгт байсан шөнө ёстой там байсан, өвдөлт, зовиур, нойр. Шөнө бол бүр ч хэцүү. Эмч сувилагчидын соёлтой боловсон харьцаа, ажилдаа хариуцлагатай чанар нь их таалагдаж байлаа. Энд ажлыг сайн хийх бүх л нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн байдаг. Жишээ нь: Нэг эмч өдөрт хоёр л хагалгаа хийнэ, нэг сувилагч 3-4 хүн л хариуцна, амьдрах нөхцөл сайн, ажилд орсон л амьдрал үндсэндээ шийдэгддэг. Ер нь ардчилал жинхэнэ утгаараа тогтсон нийгэмд эмч, багш гэх мэт төрийн албан хаагчидын цалин хангамж хамгийн өндөр байдаг юм билээ, энэ хэрээрээ тэдгээр хүмүүсийн ажилдаа хандах хандлага, хариуцлага, ажлын үр дүн сайн байдаг.
Австри Герман хоёр хил залгаа бөгөөд ялангуяа Мюнхэнтэй их ойрхон байсан. Хөлбөмбөг цуг сууж, ярьж үздэг нэг ах маань надад амласан амлалтын дагуу Мюнхэн хотын алдарт Аллианз арэна цэнгэлдэхэд орж хөлбөмбөг үзсэн минь сэтгэлд мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн. Миний мөрөөдөл бол Барсагийн тоглолтыг Ноу камп-д үзэх, өрсөлдөгч нь ямар баг байх нь гол биш. Мэдээж Реал байвал илүү сайхан байх.
Зүүн Герман, Баден баден, Карлс-рүэ, ногоон хувцастнууд, хөлбөмбөгийн фанатууд, Филиф Лам-ын гоол, яг л энэ замаар амьдралдаа би хамгийн удаан явсан, бас хамгийн хурдан явсан. Австрид бага ч болов хугацаанд амьдарсан болхоор Германчууд танил юм шиг л санагдаж байлаа. Хэл, соёл, зан авир тун адилхан хүмүүс. Бараг л нэг үндэстэн болхоор тэр биз. Анх удаа ийм том стадионд орж үзсэн болхоор сэтгэл үнэхээр сайхан байлаа Германд, хөлбөмбөгийн галзуу фанатуудыг хэдэн мянгаараа цугласан байхыг харах, дунд нь байх үгээр хэлэшгүй сайхан байсан. Европын болон Дэлхийн хүчирхэг гүрэн, хүн бүхний мэдэх улс болохоор олон юм бичих шаардлагагүй гэж бодлоо..,
Тэр өвлийг Альпын нурууны их цасанд дарагдан өнгөрөөж билээ. Хүний гар хүрээгүй цас орсон газраа 3 м орчим байхыг би лав урд нь харж байгаагүй. Хэдийгээр эрс тэс уур амьсгалтай нутгаас ирсэн ч энэ дулаахан газар ийм их цас унаж буй нь гайхалтай санагдаж байсан. Манайд цас ингэж орвол юу болохыг бурхан л мэдэх байх. Аймшигтай л юм болох байх. Энд бол өөр ажээ. Өдөр шөнөгүй л зам цэвэрлэх хүчирхэг машинууд цасыг яран зайлуулахын хамт давс цацна. Мөн айл болгон, албан газар бүр л өглөө эрт ойр орчмын цасаа цэвэрлэн янзлах нь нийгмээр амьдарч сурсан ард түмний соёл гэлтэй. Хавар. Цас хайлж, цасан доороос хар ногоон зүлэг амьд гарч ирэх нь гайхалтай, тэд хавар бас хадлан бэлтгэдэг аж. Элдэвийг сониучирхан, бага сага ажил төрлөө амжуулж байтал Франц явах өдөр нэгэнт болсон байлаа.., Филэн Данкэ Австри, Герман..,
No comments:
Post a Comment