Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе..,





Энэ жилийн хамгийн сүүлийн хийгээд миний хувьд хамгийн баярт байж болох өдрүүд үргэлжилж байна. Удахгүй дуусах гээд хуруу дарам хэдхэн хоног л үлдэж. Байж болох гэсний учир нь би түрүү жилүүдэд эдгээр өдрүүдэд хөл газар хүрэхгүй шахам хөөрч, ирэх жилийнхээ эрч хүч энергийг олж авдаг байсан юм. Гэвч энэ жил тийм биш байлаа. Хэд хоногийн өмнөөс л гуниг нөмөрсөөр өөрийн эрхгүй бодол бүхэн минь санаа алдалтаар сарних болж. Яаж юу хийх тухайгаа төлөвлөх ч сонирхолгүй байсаар эдгээр өдрүүд өнгөрч байна даа.
Хайртай хүмүүсээ дэндүү их санаснаа одоо бүр дэндүү их мэдэрч байна. Хүүгээ ханийгаа. Та хоёртоо би хязгааргүй их хайртай. Жил бүрийн 12.22 миний гэр бүлийн баяр гэдгийг энэ жилийн энэ өдрийн цагийн зүүний цохилт бүр зүрхэнд хэлж байсан. Арайхийж энэ өдрийг барж түүнээс хойшхи хором бүр өнгөрч буй эсэх нь үл анзаарагдам удаан байнаа. Гаднаа инээгээд явж байсан ч дотроо дэндүү их санажээ та хоёрыгоо. Амьдралд санах жаргал л гэдэг. Гэвч заримдаа бүүр тэвчишгүй байдалд орох нь ихсээд байна. Ядаж ганцхан үнсээд тэврэх бодол тархинаас салахгүй л байна.
Чи минь тэнд бас яг ийм байгаа гэдэгт би итгэлтэй байна. Чи минь наддаа дэндүү их хайртай гэдгийг би сайн мэдэх болохоор хол байвч ядаж нэг зүйлд санаа амар байна даа. Хэрэв эхнэр минь өөр зантай байсан бол хол байх нь битгий хажуунаасаа алдах биз. Аз болоход надад бурхан гүнжээ заяасан юмдаа. Ухаантай, даруухан, муухай сэтгэлгүй гээд би чинийхээ бүх зүйлд чинь хайртай. Би чиний эд эс ширхэг бүрийг өөрийнх шигээ мэддэг гэдгээ мэдэрч байна. Магадгүй миний бодсон бодол бүрийг чи минь яг нэгэн дор боддог биз. Учир нь чи бид хоёр анхны энэ өдрөөс хойш даруй , 9 жилийг ардаа үдэж нэг хүн шиг бие биедээ нэвчиж дээ.
Энэ бүх гунигт бодлыг үргээх ганцхан өөдрөг бөгөөд сайхан зүйл нь хэдхэн жилийн дараанаас энэ өдрийг хамтдаа магадгүй 9 жил биш, 90 тэмдэглэнээ. Тэр үед 3-уулаа биш дор хаяж 30-уулаа байх бизээ хайрт. Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргээд зөөлөн үнсье хайрт минь.., хүү бид хоёр нь ээжийгээ их санаж байгаа шүү, хайртай хайртай..,

No comments:

Post a Comment