Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

...нэг сар..,


Блог үүсгээд даруй нэг сар болсон байна. Урт хугацаа биш ч нилээд хэдэн бичлэг бичиж, үүнээсээ сэтгэлийн таашаал аваад хэзээний дасал болсон мэт. Угаасаа л ийм байсан юм шиг. Өөрийнхөө ертөнцийг илэрхийлэх бололцоо олгодог гайхалтай зүйл юмдаа. Хэнтэй ч хамаагүй сэтгэлээ хуваалцах, тэр бүрд хэлж амжаагүй үгсээ хайртдаа болон бусад хүмүүст илэрхийлэх гүүр болж байгаад би их баяртай байгаа.

Ер нь би дотогшоо байж хэзээ ч чаддаггүй учир ярьж л байхыг их хүсдэг. Одоо эхнэрээсээ хол байгаа болохоор ингэж ярилцах нь их сайхан гэдгийг мэдэрч байна. Зөвхөн өнөөдөр ч биш амьдралын олон жилийн дараа энэ бүхэн бидний үр хүүхдэд бид хоёрын тухай сайхан дурсамж болон гэдэгт итгэлтэй байна. Тиймдээ өөрийн бодогдож явдаг зүйлсийг бичихийг ихэд хүсч байгаа. Цаг зав гарах л юм бичиж л байнаа үргэлж.
Bichiniih.blogspot.com-д зочилдог та бүхэнд баярлалаа. Би энэ бүхнийг зөвхөн хайрдаа л зориулж бичиж байгаа учир нийтэд нэг их хүртээлгүй ч санагдаж болох. Гэхдээ өөр хүмүүс уншаад яг тэр ариун хайрынхаа тухай бодож байвал миний зорилго тэр. Би зөвхөн чинийх, чи зөвхөн минийх л байхыг би үүрд хүсэж амьдарнаа.., Энд юм бичих чамтайгаа ярилцаж байгаа мэт сайхан байдаг шүү..,

1 comment:

  1. neg sard ih yum bichejee, bas goy yum, tsaashdaa bicheed baigaarai

    ReplyDelete