Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Анхны хайр минь

                Их сургуулийн босгыг дөнгөж  алхасан тэр өдөр оюутны танхимын хаалга, сэтгэлийн минь хаалгатай цуг нээгдэж билээ.Тэр гайхамшигт өдөр бол 2001.9.1. Хайр дурлал гэх далайн хувьд,” хэзээ байхгүй, хэзээ ч үгүй” гэх үзлийг шүтсэн миний сэтгэл ганцхан хүнээс хамааран эрс өөрчлөгдсөн юм.
Магадгүй жинхэнэ хайртайгаа учиртлаа бүх л хүн тийм байдаг биз, үзээгүй бүхий л зүйлсээ үгүйсгэж эсвэл ургуулан бодож  ярьдаг нь хүн төрөлхтний нийтлэг араншин гэлтэй. Тиймдээ ч бурхад хийгээд ад чөтгөрийг оюун санааныхаа гайхамшигт бүтээл болгон гаргаж ирсэн биз. Өөр өөрийн ертөнцөд сэтгэлгээнийхээ гоо сайхнаараа амьдрах эрх чөлөөг олсон цагаасаа хайр, бурхан, үхэл гэх мэтийн тухай хязгааргүй олон сэтгэл догдлом илэрхийлэлийг гаргаж ирсэн биз. Хамгийн суут гэж болох бүтээлүүд энэ л ертөнцийн гадуур өнгөрөөгүй гэдэгт би итгэдэг.
                Бүхий л хүний ертөнц хайраас үүсч, хайраар амьдарч, хайранд шингэдэг болохоор би ч бас тийм зүйлийг мэдэрсэндээ, ийм их хайрыг мэдрүүлсэн хайртдаа үргэлж баярлаж явнаа. Анхны хайр. Үл мэдэгдэх, ямар нэг гайхамшигт энергээр зөвхөн бие биентэйгээ холбогдон, сэтгэлийн барьж дийлэшгүй тэмүүлэх мэдрэмжийг тэр үеэд анх мэдэрч билээ. Чамаас минь өөр надад хэн ч хэрэггүй. Магад тийм мэдрэмжийг дахиад хэзээ ч мэдрэхгүй биз. Хайр гэдэг амьдралд ганцхан хувь л байдаг, тэр тусмаа хоёр биенээ хайрлах хайр.., энэ бол хүн бүрт заяагдсан хамгийн нандин бэлэг. Омголон залуу насанд учирдаг болохоор цорын ганц хайраа алдах нь л их байх шиг. Тэр бол хэзээ ч үл мартагдах анхны буюу цорын ганц хайр. Нийгэмд гүйцэтгэх үүргээ ухамсарлахын хэрээр гээж, гээгдэж явсаар хэн нэгэнтэй гэр бүл болж насан турш амьдарсан ч /мэдээж дасалгүй яахав/ анхны хайраа мөрөөдсөөр өтлөх нь бараг л нийтлэг зураг гэлтэй. Хэн нэгнийг тэгтлээ санан бэтгэрэх нь амьдралын зовлон жаргал, баяр гунигтай хамт байсаар л..,
                Ангид орох бүр л сэтгэл догдлол, өдөр өнгөрөх тусам улам нэмэгдсээр л.., гэвч ийм зүйлд зориг зүрх гаргаж үзээгүй болохоор миний хувьд энэ нь цоо шинэ ертөнц. Хүүхэд насаа математик, бөх, дуу, номонд дурлаж өнгөрөөсөн минь энэ л ертөнцийн хувьд юуг ч нээж өгөөгүй бололтой. Хайрийн тухай уншсан зохиолууд минь дандаа л бүтээгүй, бүтэлгүй хэсгүүд бодолд минь хөвөрсөөр, ер бүтсэн зохиол би нэгийг ч мэдэхгүй юм шигээ. Ийм байх нь уншигчидад эсвэл зохиолчдод тааламжтай байдаг юм болов уу. Хэзээ нэгэн өдөр өөрийгөө илэрхийлэх нь л зөв гэдгийг би мэдэж байлаа. Анхны хайр. Зориг минь хааччихваа.., Айдас гэхээсээ илүү халдаж үл чадах хүндлэл догдлол намайг эзэмдсээр хүлээтэй мэт болгожээ. Би чамд хайртай, бурхан минь үүнийг л хэлэд өгөөч. Хэн нэгний 10 жилийн дурсамжийн дэвтэр, хэнийх ч билээ одоо мартчихаж. Тэндээс юу уншсанаа ч мартаж орхиж, ямар ч байсан тэндээс захиа бичих хэрэгтэй гэдгийг л ойлгосон. Анхны захидал. Би чамд хайртай, надтай үерхэхийг зөвшөөрөөч.., Ямар хариу ирэх бол. Ямар ч байсан сэтгэлээсээ нэг хэсэг бөглөөг аваад хаячихлаа. Одоо хариу л хүлээхээс өөр аргагүй. Одоо надаас шалтгаалах юм бараг дуусаа биз. нэг сар, хоёр сар өнгөрлөө.., хариу ирээгүй ч улам их хайрласаар л.., Бид зуны дадлагад явах болсон байлаа.Бүтэн жил үүнийг л ярилцацгаасан болохоор, хүсэн хүлээсэн зүйл минь. Гэвч одоо өдөр бүхэн түүнтэй хамт байна, ангиас гарахгүй, гэртээ харихгүй үргэлж хамт.., тэрэнд ямар байгаа бол.., зогсоо зайгүй үргэлжлэх бодлууд.., догдлолууд.., Ангиараа, анх удаа гэрээсээ хол олон хоногоор.., том хүн болсон мэт..,

3 comments:

  1. hi, shn bichleg bolj, tiim shuu aidas geheesee iluuteigeer hundlel bdg. naiz n amjilt husye. bas ta 2too az jargal husye.

    ReplyDelete
  2. hi nzaa bichleguud chin uneheer goy boljee setgel hudulguj bnashuu. ta 2 mine shuu erch huchtei ene chigeeree bgaarai

    ReplyDelete