“Дурлал” бол харалган гэх үг олныг сонссоон. Гэвч “Хайр” бол тэс өөр зүйл гэдгийг би хэзээд хэлж чадна. Хайрын тухай олон санаа, дүгнэлт байдаг хэдий ч хэн нэгний хэлсэн санаа бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдөх нь ховор. Дэндүү олон талтай дэндүү баялаг болохоор тэр биз. Гагцхүү хайр бол сайхан, агуу гэх мэт шинжүүд дээр л нэгдэцгээдэг. Энэ нь хайр бол бид бүхний төсөөлдөгөөс ч илүү агуу, үл тайлагдах ертөнц гэдгийг илэрхийлж буй юм. Энэ бол хүн бүрт яг л эд эрхтэн шиг нь өгөгдсөн өгөгдөл. Хайр гэдэг зүйлтэй учирч үзээгүй хүн лав үгүй байх. Хэрэв учраагүй бол хэзээ нэгэн цагт учиртлаа нэг эрхтэн дутуу юм шиг л явах биз. Мэдээж насанд хүрсэн хойно л учирна, яг л шүд шиг. Гэхдээ насан туршийн хайртайгаа учиртал насны хязгаар байхгүй бизээ..,
Миний залуу нас хайран дунд жагалтай өнгөрч байгаа, тэр өдрөөс хойш. Тэр өдөр, хамгийн түрүүн би хайраасаа нүдий нь олж харсан. Би ийм нүд урьд нь хэзээ ч харж байсангүй. Нэг л дотно, дэндүү гоё. Хаанаас ч юм нуугдаж байгаад хараад л баймаар. Нүд хүнийг илэрхийлдэг гэж ярьдаг, бичдэг. Энэ ч үнэн биз. Миний хувьд миний хайр эндээс л эхэлсэн. Тормолзсон алаг нүднээс. Амьдрал ингэж л эхэлдэг бололтой.., Өдөр бүр л түүний тухай бодол. Зөвхөн надад л заяагдсан гоо үзэсгэлэнт гүнж минь. Амьдрал баян юмаа. Саяхан л би түүнтэй ярилцах нь битгий хэл харц мөргөлдөхөөс ч эмээдэг, нууцаар ширтэгч байсан. Одоо бол тэр зөвхөн минийх. Хайр минь дүрэлзэж бид бие биеэндээ ууссаар л.., Нэг л ертөнцөд багтатлаа нэгнээ хайрлах дэндүү сайхан. Одоо биднийг юу ч салгаж чадахгүй.
Хайрын, дурлалаас ялгаатай нь хайр өдөр бүр шинэ. Хайр бол хэзээ ч юуг ч ургуулж чадах хөрс, харин амьдрал бол тэр л хөрсөнд юу тариж, яаж тордосноос шалтгаалж урган гарах үр шим юм. Дурлал харин хөрс суурь биш, болсон жимсээр түр дайлдаг цаг зуурын л худалдаачин. Тэнд дандаа сохор байдаг, магадгүй бусдын ганцхан шинж таалагдахад л түр зуур ухаан алдаж дурладаг биз. Хайр гэдэг бүхий л бие сэтгэлий нь хайрлахыг хэлэх байх.., Миний мэдрэмж тэр..,
Хайранд би ингэж итгэдэг шигээ хайртдаа ч бас ингэж л итгэдэг. Тэрнээс минь өөр намайг хэн ч илүү хайрлаж чадахгүй гэдгийг, бас надаас илүү түүнийг хэн ч хайрлаж чадахгүй гэдгийг би дэндүү сайн мэднэ. Хайр бол мөнхийн, үл хувирах зүйл. Зөвхөн хайрласан үед хүнээс асар их тэвчээр хатуужил, эр зориг, хэмжээлшгүй их сэтгэлийн тэнхээ, их хүч гардаг. Хэний ч танихгүй харь элгийн хүнд аз жаргалын бүхий л хэмжүүрээр үл дэнслэгдэхээр сэтгэлээ зориулна гэдэг ойлгомжгүй мэт. Гэвч энэ бол зөвхөн өнгөн хэсэг нь. Дотоод тайлал нь зөвхөн бие биедээ зориулагдсан байдаг нь л юм. Хувь тавилан гэж байдаг бол тэр нь хөтлөөд тэнд аваачих байх, авах эсвэл гээх нь хувь хүний л хэрэг. Амьдрал урсах л болно..,
Хар нүдэнг ухаангүй хайрласаан би. Өөр юу ч багтах завсаргүй дүүрчихсэн, сэтгэл минь. Тэр л хар нүднээс миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд тод харагддаг болохоор би дэндүү их хайртай. Санах, дурсах, уулзах учрах, хүлээх гээд жаргал бүхнийг зөвхөн түүнээс л мэдэрсэн болохоор хэзээ ч, хэнээр ч солихгүй.., Энэ миний л ертөнц..,
Чамд эзлэгдсэн зүрх минь омголон болоод хүчтэй
Чамд тэмүүлсэн сэтгэл минь халуухан болоод дэврүүн
Чамаас гэрэлтэх хайр минь ариухан болоод гэгээхэн
Чамайг л хүлээх амьдрал минь жаргал болоод тавилан минь..,
Чамайг л хүлээх амьдрал минь жаргал болоод тавилан минь.., ene goy helsen bnaa. bicheed baigaarai
ReplyDelete