Ганцхан амьдрах юм чинь.., Энэ үгийг амьдралын ямарч үед, аль ч дэнсэнд хэрэглэх шаардлага бишгүй гарна. Гэвч аль талд хэрэглэв гэдгээс үр дүн нь шууд хамаарах учир аль болох зөв утгаар ашиглах нь чухал.
Ганц амьдрахад бусдыг хайрлах хэрэгтэй, хүндлэх хүндлүүлэх хэрэгтэй, сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах хэрэгтэй, бусдын өмнө хариуцлага хүлээж, түүндээ тууштай байх хэрэгтэй гээд ерөнхийдөө энэ үгийг эерэг утгаар нь амьдралд хэрэглэх нь зүйд нийцнэ. Хэрэв эс тэгж чадваас бүхий л муу муухай зүйлсийг хийх хамгийн хүчтэй ташуур болдгоороо их аюултай.
Ганц амьдрахад бусдыг хайрлах хэрэгтэй, хүндлэх хүндлүүлэх хэрэгтэй, сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах хэрэгтэй, бусдын өмнө хариуцлага хүлээж, түүндээ тууштай байх хэрэгтэй гээд ерөнхийдөө энэ үгийг эерэг утгаар нь амьдралд хэрэглэх нь зүйд нийцнэ. Хэрэв эс тэгж чадваас бүхий л муу муухай зүйлсийг хийх хамгийн хүчтэй ташуур болдгоороо их аюултай.
Хүний амьтнаас ялгарах хамгийн гол шинж бол оюун ухаан. Хэрэв сэтгэж боддоггүй бол амьтдаас ялгарах зүйл огтхон ч үгүй. Амьтад төрдөг үхдэг, иддэг баадаг, тэр ч бүү хэл дурладаг секс хийдэг. Ингэхээр хүн энэ гол ялгарах шинжээрээ л хүний ертөнцөд бусадтайгаа нэгдэж байх ёстой. Үүнийг үл ойлгосон хүмүүс л гэмт хэрэг болон бүхий л муу муухай зүйлсийг хийдэг.
Оюун ухаант хүн үүссэн цагаас эхлэн нийгмийн олон үе шатыг туулсаар ирсэн бөгөөд эдгээр нь бүгд л хүмүүсийн хоорондын /нийгмийн/ харилцааг хамгийн төгс хэлбэрээр зохицуулахад л чиглэсээр ирсэн. Өдгөө ч ийм л байгаа. Ардчилал гэх энэ тогтолцооноос илүү сайн тогтолцоо олдоно гэдэгт итгэдэг. Нэг л өдөр элдэв хүчирхийлэлгүй, ядууралгүй, шуналгүй, айдасгүй тэгш нийгэм байгуулагдана гэдэгт би итгэдэг.
Өнөөгийн бидний амьдрал бидний хэнийх нь ч хүссэнээр болохгүй байгаад гайхах хэрэггүй. Энэ бол ийм нийгэм бүтээн байгуулагдахад энэ үед нь амьдарч асан хүмүүс нь золиос болдгийн адилаар бид ч бас ийм үед амьдарч туршилт тандалтын золиос болж байгаа гэлтэй. Ингэснээр бид өөрсдийнхөөрөө аз жаргалтай амьдрах хүсэл минь талаар болж буй. Ирээдүйд сайхан амьдарна гэж итгэн өнөөдрийг золиосолсоор л.., Тэр хаана байгаа, хэзээ ирэх ирээдүй юм бүү мэд. Ямар нэг зүйлд үргэлж сэтгэл үл ханан, ямар нэг юманд л үргэлж тэмүүлсээр нөгөө өөрт оногдсон аз жаргалаа үгүй хийх нь үгүй хийж, зовлон болгох нь зовлон болгосоор л..,
Ганцхан л амьдрах юм чинь гээд бүгдийг үзэн ядаж, уурлаж тэвдсэн, ууж идэж, амталж, барьж үзэхийн сэтгэлд автсан, зөвхөн хууль цагдаагаас л зүрхшээсэндээ өөрийгөө барьж ядсан хүн араатнууд гудамжаар дүүрэн алхах бөгөөд тэднийг оюун ухаант хүн болгохын тулд зөвхөн л ганцхан л амьдрах юм чинь бүхнийг хайралж хүндэлж, бусдынхаа өмнө хариуцлагатай амьдрахыг л ухааруулж чадвал бүгд л тайван, сайхан амьрах бизээ.
Ганцхан л амьдрахад чинь ганцхан л хайр тохионо. Түүнийг ганцхан болохоор дэндүү их хайрлах ёстой. Ганцхан л амьдралд хайраас илүү аз жаргал гэж байхгүй. Хайр л хүний бүхий л худал хуурмаг, шударга бус сэтгэлийн өвчний бүрэн анагааж чадна. Ганцхан л амьрах юм чинь ганц хайрласан хайраа бүхнээс илүү нандигнаад, түүндээ бүхий л сэтгэл зүрхээ зориулаад, хайраар дүүрэн амьдарч чадвал сэтгэлийг зовоох элдэв шаналалууд ор мөргүй арга болно. Энэ үед л ганц амьдрах юм чинь гэсэн үг жинэхэн утгаараа хэрэглэгдэж байгаа нь..,
hairiigaa buur ih sanachihlaa
ReplyDelete