Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

My baby you


Дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч нь хэн гэдгийг сайн мэдэхгүй ч зүрхнээс зүрхэнд л эгшиглэх суут бүтээлүүд зөвхөн хайрын үл үзэгдэх холбоосоор үл мартагдан дамжсаар л.., Тийм бүтээлүүдийг туурвигчид хийгээд үнэн зүрхнээс хайрлагчдын зовлон жаргал, мэдэрч танихуй нэг ч түүнийгээ илэрхийлэх уран яруу хэрэглүүр зөвхөн тэдэнд л заяадгаараа тэд бол бурхны хийгээд хайрын сод бүтээлүүд юм. 
Магадгүй нийгэмд хамгийн их үнэ цэнэтэй зүйл болох бусдыг болон өөрийгөө хайрлах сэтгэлийг олон хүн зохиолчдоос, дуучидаас, зураачдаас мэдрээ биз. Ямар нэг зүйлийг толинд харсан юм шиг илэрхийлж нийгмийг сэрээж, зөв тийш нь хөтлөх нь л урлагийн мөн чанар. 
Гайхамшигт ертөнцөд амьдарч буйг минь “хайр” л сануулна. Хайрыг минь харин бусдын зүрхний гүнээс эгшиглэн гарсан үлэмж тансаг бүтээлүүд хормын төдий ч үл алгуурлахаар сэрээж өгч байдаг билээ. Тийм нэг гайхамшигтай бүтээлийн нэгийг энд оруулж байна. Энэ дууг сонссон хэн ч гэсэн хайр сэтгэлийн үнэ цэнийг бага ч болов мэдэрнэ гэдэгт би итгэлтэй байна. Энэ дуу надад хайртийгаа санаад шууд л гараад гүймээр хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Дэндүү тансаг дуу..,



Mark Anthony 
          
         "My baby you"


As I look into your eyes
I see all the reasons why
My life’s worth a thousand skies
You’re the simplest love I’ve known
And the purest one I’ll own
Know you’ll never be alone

Chorus:

My baby you
Are the reason I could fly
And 'cause of you
I don’t have to wonder why
Baby you
There’s no more just getting by
You’re the reason I feel so alive.

Though these words I sing are true
They still fail to capture you
As mere words can only do
How do I explain that smile?
And how it turns my world around
Keeping my feet on the ground

Repeat Chorus

I will soothe you if you fall
I’l be right there if you call
You’re my greatest love of all

Chorus:

You are the reason 
I could fly and 'cause of you 
I don't have to wonder why
My baby you 
There's no more just getting by
'cause you're the reason I feel so alive
Arianna I feel so alive





No comments:

Post a Comment