2003.08.10.
Энэ өдөр миний хувьд гайхамшигт өдөр. Энэ өдөр би аав болж хайр минь ээж болсон
юм. Хайр минь надад хөөрхөн хүү төрүүлж өгсөн өдөр. Бидний амьрдралд шинэ хуудас нээсэн гайхамшигт өдөр. Гэр бүл байхын утга учир бол хүүхэд гэдгийг тэр үед илүү их мэдэрч байсан даа.
Бид хоёр байнга л цуг
байдаг байсан юм. Тэгээд тэр өдөр би гэртээ очихоор яваад, гэртээ дөнгөж ортол
утас дуугарч өвдөөд түргэн дуудсан гэв. Ээж бид хоёр хурдан гарч очтол эх
нялхас явсан байв. Ингээд эх нялхас дээр очлоо. Би төрөхөд нь хажууд нь цуг
байхыг хүсдэг байсан ч араас нь очихоор оруулдаггүй гэнэ. Гэхдээ орсон хүнийг
гарч ирж байхы нь хараад ороогүй нь ч дээр байсан юмуу гэж бодогдсон юм. Бид хоёр
модон хаалганы жижиг цонхоор гараа барилцан зогсоно. Өвдөлт мэдээж их байгаа
бололтой, цонхийж цайгаад цусгүй мэт л харагдаж байлаа.
Ингээд нэг их
удалгүй төрсөн юм. Орой 19.30-д төрлөө. Та 2700 грам хүүтэй боллоо.., энэ
үгсийг сонсоод нэг л мэдэхэд шатаар доошоо гүйж байсан.., эгч ах нар минь
гаднаас орж ирлээ, би баярласандаа юу ч хэлж чадахгүй нулимс бүрхээд, яахаа ч
мэдэхгүй нэг хэсэг болсны дараа тайвширч билээ.., Цонхоор харж зогстол түрдэг
сандал дээр эхнэр хүү хоёрыг минь суулгаад урдуур явж өнгөрөв, бурхан минь
надтай ямар адилхан байсан гээч.., би хэдэн өдөр ер яагаад байгаагаа ч
ойлгохгүй нэг л их хөөр баяр дунд өнгөрөөсөн. Хүү минь төрсөн цагаасаа эхлээд
бид хоёрт дандаа л инээд хөөр баяр баяслыг бэлэглэсээр байгаа. Бид хоёрын аз
жаргал бол хүү минь л юм. Хайраас ургасан хайрын жимс билээ.
Эхнэр хүүхдээ
эмнэлгээс гаргаад нэр өгөх болоход ойр тойрны бүх л хүмүүс янз бүрийн нэр хэлж
байсан ч тэр бүгд нь миний чихний хажуугаар өнгөрч байсан юм. Би нэг нэр бодсон
түүнийгээ л өгнө гэж шийдсэн байсан бусад хүмүүсийн нэрийг сонсохыг хүсээгүй
юм. Хүн болж төрөх нь сүүний үзүүр дээр тогтсон будаа зүйрлэн домнодог ёсоор
ганц нэр бичиж аягатай будаанд хийн сэгсэрсээр нөгөө нэрээ гаргаж ирж өгсөн
юм.
Бид гурав өнөөдөр
гурван өөр газар амьдарч байгаа ч нэг л өдөр хамтдаа инээд хөөрөөр дүүрэн байх
болно. Өнөөдрийг золиосолж магааш руу тэмүүлж байгаа нь угтаа хүүгийнхээ
ирээдүйн төлөө аав ээж хоёрынх хийж буй зүйл юм. Бага насанд нь санаж бэтгэрүүлж
зовоож байгаа ч том болох үед нь хэний ч өмнө мөр бүтэн, нүүр дүүрэн алхаасай гэж л
одоо хол байгаа. Бидний үеийн олон залуучууд яг ингэж амьдарч байгаа. Миний хүү
ухаантай болохоор энэ бүгдийг их сайн ойлгодог юм. Хэдийгээр ээж аавтай минь
амьдарч юугаар ч дутахгүй байгаа ч хүүхдэд эцэг эхээс илүү юм байхгүй билээ. Энэ
бүгдийг балчир тархиндаа тунгааж эрт ухаан орж байгаа, хүү минь.., Аав ээж хоёр
нь хүүдээ хязгааргүй их хайртай..,
энэ нийтлэлийг уншаад бүүр уярчихлаа. Идэж уух хүсэлдээ хөтлөгдсөн төрийн түшээдийн хар гайгаар хичнээн олон аав ээж үр хүүхдийнхэнэ сайн сайхны төлөө алс хол харийн газар элгээ эгшээж суугаа бол. хичнээн олон аав эжж үр хүүхдээсээ салж амьдын хагацал үзэж яваа бол. Хүн нэг л удаа аав ээж, үр хүүхэд болж төрөлцчихөөд цөөхөн хэдэн насандаа цуг байж чадахгүй ингээд салж амьдрана гэдэг хэцүүеэ.Сайхан хайр байна амжилт хүсье
ReplyDelete