Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Сэтгэлээр унахдаа өөрийгөө зоригжуулж өөртөө шивнэх бадаг

Амьдрах хэрэгтэй. Араа шүдээ зуугаад
Амьд л үлдэх хэрэгтэй. Арга нь олдоно.
Аргыг нь олно. Үхэх үнэндээ
Амархан юм. Үхлийн үүд өөрөө нээгддэг.
Хэн нэгэнд үзэн ядуулаад хог болтлоо амьдрах
Хүсэл байна. Хэн нэгнийг үзэн ядаад
Үхтлээ амьдрах хэрэг байна. Сэтгэлгээний
Үүдээ нээж чадвал сэтгэлийн
Зовлон минь арилна. Зовлон чинь
Зайлахад зорилго чинь тодорно. Зорилгоо
Зориход жаргал ирнэ. Сэтгэлээр унахаас
Зорилго чинь аварна. Сэтгэлийн жаргалыг
Ганцаардал бэлэглэх нь бий. Ганцаардлын тамираар
Гайхамшгийг бүтээх нь бий. Ганцаардлын хүч гайхалтай.
Хэн нэгэнд үзэн ядуулаад хог болтлоо амьдрах
Хүсэл байна уу? Хэн нэгнийг үзэн ядаад
Үхтлээ амьдрах хэрэг байна? Амьдрах хэрэгтэй.
Үхэх үнэндээ амархан юм. . Араа шүдээ зуугаад
Амьд л үлдэх хэрэгтэй. Аргыг нь олно.
Арга нь олдоно. Үхлийн үүд өөрөө нээгддэг.
Б.Галсансүх

1 comment:

  1. yar t1iin iim yum bichdeg wnaa. amidrah muuhaishdee
    uhmeer wna

    ReplyDelete