Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Ahoj!!!

    Чех болон Польш улсуудын хилийн заагт орших Наход /Nachod/ хотын зүг гэрийнхнээрээ үдүүлэн хоёул гарч билээ. Галт тэрэгний нэгэн хэмнэлт уйтгарт чимээ, Байгаль далай, Ангар мөрөн, Сибирийн өргөн ой хөвч, Орос орны алдарт хотууд, Улаан талбай, Москва хот. Хэдийгээр 5 өдөр галт тэргээр явсан ч энэ гайхамшигт ертөнцийг үзэж буйдаа сэтгэл догдлон ядрахыг ч умартан явж билээ. Монгол нутгаа миний хүү үзсэн юм чинь одоо гадаад орнудыг сайн үзэх хэрэгтэй гэж аав минь нэг удаа хэлж билээ. Энэ үг замын турш бодогдсоор л явлаа. Бид 2 бүх хүмүүсийн жишгээр Кремлийн цаг, ОХУ-ын төрийн ордон, Улаан талбайг тойрон зураг авхууллаа. Хэдхэн цагийн дараа дахиад л галт тэргэнд суугаад нэг хоног явна. Урьдынхаас хамаагүй богино хугацаанд явах ч галт тэрэгнээс үнэндээ залхачихсан байлаа. Оломоус /Olomouc/. “Олом ус” хэмээх монгол гаралтай нэртэй голын нэрээр нэрлэгдсэн хотод шөнө дунд очиж хоноод маргааш нь 4 цаг орчим автобусаар явж байж очих ёстой газраа очлоо. Энэ бол Наход. Ахой Наход. 6-н гэр бүл нэгэн дээвэр дор, 100 орчим Монголчууд нэг үйлдвэрт, ниссан, пассат, тоёота, нэг л мэдэхэд хэдэн сар, дараагийн ажил Соколовт /Sokolov/, халууны амралт, Алтан цаг, Прага дахь Монгол элчин. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан дурсгалт газар. Пачеёв /Pacejov/ өртөөн дэх монголчууд, Вицэрой, жижигхэн өртөө, 2 лонх шар айраг, Пилсэн /Pilsen/ хотын шинэ жил, жигнэмэг, 24-өөс 16 цаг, талх, нойр, Форд Ка, хурдны зам.

Чех улс зүүн Европын томоохон үйлдвэрлэгч орон, бас Монгол улстай эртний харилцаатай учир Чехэд хаа сайгүй Монголчууд хөлхөлдөнө. Зарим газар нэг үйлдвэрт л мянга гаран Монгол хүн ажилдаг гэж сонсож байсан. Гэрт нь хариулдаггүй, гэдсий нь өлсгөдөггүй газар гэж хошигнодог юм билээ Чехийг. Европын Хятадууд гэж нэрлэгдсэн нь оновчтой нэр ч юм шиг. Европын бусад орныг бодвол харьцангуй олон төрлийн үйлдвэртэй, хямд ажиллах хүч ихтэй, үүнд нь мэдээж Монгол, Вьетнам, Украйн, Польш гэх мэт орны импортын ажилчид орно. Соёлын хувьд бусдыгаа бодвол арай бүдүүлэгдүү, заваан талдаа ч юмуу манайхны ярьдгаар хээгүй гэмээр ч юмуу, ихэмсэг зан үгүй, гэхдээ мэдээж бүх л Европчуудын араншин ёсоор ямар ч Азиас өөрсдийгөө ухаантай, илүү гэж боддог. Социализмын үеийн хөгжил нь бараг хэвээрээ байгаа гэж бусдын ярихыг олонтаа сонсож байсан. Пост коммунист гэгдэх бусад орныгоо бодвол харьцангуй хямралд бага өртсөн улс. Бүх л хүмүүс нь үйлдвэрлэгч, борлуулагч байдаг. Тэдний ажилсаг чанар бусдаасаа давуу. Чехүүдийн толгойны өвчин болсон хүмүүс бол Цыганууд. Тэд ажил ихэвчлэн ажил хийхгүй хэрнээ бүх л хууль бус муу зүйлсийг хийнэ, тэтгэмж авна, орчин тойрноо бохирдуулна. Ер нь тэднээс сайн зүйл гарах нь тун ховор. Олон хүн сайнтай муутай болхоор эерэг дүрүүд тэдний дунд мэдээж байгаа.
Чехийн бахархал бол эртний түүхт Прага хот, Алтан цаг. Дундад зууны үеийн зам байшин нь одоо ч хэвээрээ хөгшин Европыг илтгэх мэт. Чех болон Польш бол Монголчуудын европыг зорих гүүр болсоор ирсэн. Чехэд 15 мянга орчим Монголчууд амьдардаг, мөн төдий тооны Монголчууд дамжин өнгөрсөн. Энэ л замаар явж амьдрал нь тэгширсэн хүмүүс олон байгаа, доройтсон нь ч бий л байх. Монгол улсад, олон хүн визний мэдүүлэг хүлээн авдаг элчингүүдээс хамгийн цөөн тохиолдолд хар тамга дардаг элчин сайдын яам бол Чехийн ЭСЯ байсан, ойролцоогоор 20 хүн тутамд нэг хар тамга. Бусад ЭСЯ-ууд бол хар тамганы үйлдвэр л гэсэн үг, дээрх тоо яг эсрэгээрээ. Гэвч Европын холбооны хатуу шаардлага, дээр нь 2008 оны хямрал гэх зэрэг шалтгаанаас болоод урьдын харилцаа одоогоор зогсонги байдалд ороод байгаа. Гэхдээ Чехэд амьдардаг Монголчуудын тоо багасаагүйгээр барахгүй улам их болсоор л байгаа.., Нэг л өдөр Чехээс явах цаг минь болсон байлаа. Насхладэноу Чех..,

1 comment: