Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Наран иргэх өдрийн улбар шар нарны туяанд дэндүү дуртай би..,

                Угаасаа л би ийм олон өнгөтэй амьдралд дуртай. Аль нэг улаан, ногоон, ягаан, цэнхэр, бор, саарал эсвэл хар амьдралд би дургүй. Нэгэнд нь тогтож амьдрах бүр ч дургүй. Тэр олон өнгийг хослуулан гэрэлтэж голдуу амьдрахыг л би хүсдэг. Харин аль ч өнгөнөөс үзэмж тансагийг нь олж харвал бүгдэд нь л дуртай байгаа.
                Амьдралд янз бүрийн өнгөтэй, янз бүрийн өнгөнд дуртай хүмүүс байх. Гэхдээ бүх хүний өнгө зөвхөн нэг биш, өөртөө олон өнгийг агуулсан байдагт л би олзуурхдаг. Учир нь тэдний хар бараантай бус цайвар гэрэлт өнгөтэй найзалж амьдрах би дуртай. Хүн бүрээс энэ сайхан өнгөнүүд тодорч байдаг. Тэр өнгөнүүдтэй нь ойр явах тусам чи ч гэрэлтэнэ, бусад чинь ч бас чиний гэрлийг мэдэрнэ. Хамгийн гол нь хүн өөрийнх аль өнгөнд бусад хүмүүс илүү дуртай байна тэр өнгөө гэрэлтүүлэхийг илүү их хүсдэг учир бусдыг зөв өнгөөр гэрэлтэхэд нь чи ч бас туслах ёстой. Ямар ч гэрэлгүй, дан ганц өнгөтэй хүн гэж үгүй билээ.
                Ямар өнгөнд дурлах нь хүн бүрийн өсөж төрсөн орчин, амьдрах хэв маяг, сэтгэлгээ, мартагдашгүй учралууд гэх мэт үй түмэн шалтгаанаас үүдэн үй түмэн янз байх нь тодорхой. Уран зурагт хэрэглэгдсэн хамгийн олон өнгө Да винчигийн зурагнаас 704 өнгө гарч байсан гэсэн, тэгвэл хүний сонирхдог өнгө тэрнээс хичнээн дахин их юм бүү мэд. Энэ олон өнгө дундаас өөрийгөө зөв олоод, хэрэгтэй өнгөрүү огцом хувираад хэрэггүйг нь мартаад амьдрах л хэрэгтэй. Нэг л зангаараа гэдэг үгэнд би угаас дургүй. Ийм байхыг ч хүсдэггүй. Энэ чинь чи тэнэг эсвэл ямар нэг муу талтай бол тэр чигээрээ дуус гэсэнтэй л адил сонсогддог. Бусдын сайхныг мэдрээд тэндээс авах ёстой сайхнаас нь суралцахыг, тийм өнгөнд хувирахыг хичээдэг.
                Нийгэм ерөнхийдөө ижил сайхан өнгөөр туяарч байхын тулд бүх л хүн нэгнийхээ сайхныг нь түрүүлж харж муугий нь үл анзаарч байх ёстой. Ингэвэл жинхэнэ утгаараа хүний нийгэм болно. Магадгүй ийм байхыг хүсдэггүй, өөрсдийгөө онцгой гэж төсөөлсөн гаж сэтгэлгээтнүүд байх ч тэднийг өөрчлөгдөхгүй бол зөнгөөр нь орхисон нь дээр. Тэд тэндээ өөрсдийгөө өргөмжлөөд, нийгмийн тэнэгийг гайхаад байж л байг, тийм зүйлс угаасаа нийтийнх болж чаддагүй нь гаж өрөөсгөлтэй нь холбоотой. Тэд тэртэй тэргүй нийгэмд юу ч бүтээж өгдөггүй, харин сүйтгэх нь их байдаг. Тэд нийгмийн гэрэлтэхийн аясаар улам бүр нийгэмд шингэсээр л байх болно. Учир нь тэдний ихэнх хэсэг нь өөрийгөө олоогүй хоосон хэлбэрдэгч нар байдаг.
                Би наран иргэх өдөр /12.22/-ийн, өглөөний нарны туяа шиг улбар шаргал өнгөнд дэндүү их хайртай. Тэр өдөр нар нэг л сайхан манддаг. Тийм нарнаас илүү их энергийг мэдэрдэг. Монголчууд төрсөн өдөр тэмдэглэдэг уламжлал үгүй ч жилийн хоёр өдрийг л төрөхтэй холбож үздэг. Нэг нь нар буцах буюу 6.22 /хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө, энэ өдрөөс эхлээд өдөр богинсдог/, нөгөө наран иргэх буюу 12.22 /хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө, энэ өдрөөс эхлэн өдөр уртасдаг/. Наран иргэх өдөр төрөгсдийг хамгийн урт насалж жаргалтай амьдрана гэж бэлэгшээдэг бол нар буцах өдөр төрөгсдийг үүний яг эсрэгээр төсөөлдөг. Тэгэхээр энэ өдөр зөвхөн Монголчуудын ч гэлтгүй эерэг энергийн сайхан өдөр.
                Сүүлийн есөн жилийн наран иргэх өдрийн өглөө надад ер бусын сайхан байсан. Цаашид ч ийм л байна. Тэр өдрийг би тэсэн ядан хүлээдэг. Тэр өдрийн тэнгэрийн гүн цэнхэр өнгөнд, тэр өдрийн нарны улбар шар өнгөнд дэндүү хайртай би. Энэ л мэдрэмжийг би хайрттайгаа цуг мэдрэхийг дэндүү их хүсдэг. Энэ өдрийн өнгөнөөс дараа жилийн энэ өдрийг хүртлэх эрч хүчийг дэвэртлээ авдаг..,

2 comments:

  1. saihan daa on garahad 7 honog uldtsen tiimee

    ReplyDelete
  2. minii huwid 6-13 shig niwshiin udur bhkuee

    ReplyDelete