Италийн алдарт дуучин Андрей Почелли /магадгүй өнөөдөр дэлхийд дуулж байгаа дуучдаас хамгийн сайн тенор/, Францын алдарт дуучин Еленэ Сэгара нарын хамтран дуулсан “Виво пэр лэй” дууг энд орууллаа. Энэ дууг дэлхий нийт мэддэг болохоор олон зүйл нурших нь илүүц биз.
Хүний дуртай дуу бүхэн л тухайн хүнд ямар нэг цаг үеийг нь нэхэн сэргээж байдаг. Энэ дууг сонсох бүр хайртайгаа байсан мөчүүд минь санаанд ордог. Их сургууль, түүний дараах үе, Европ дахь амьдрал минь жаргал зовлонтойгоо тодрон харагддаг. Энэ дуу зөвхөн чамд, бас зөвхөн надад гэсэн онцгой өмчлөлийг илт дүрэлзүүлж өгдөг. Яг л энэ мэдрэмжээрээ ассаар л байх болно хайр минь. Энэ дууг би зөвхөн түүнд л зориулж дуулдаг, бас хайр минь надад зориулж байгаа гэж сонсдог. Өглөө бүр тэр минь намайг сэрээж байгаа гэж итгэн сэрүүлгээ тохируулсаан энэ дуугаар л..,
Andrea Bocelli & Helene Segara ''Vivo per Lei''
44-49 УБЯ NISSAN TERRANO II дотор энэ дуу бас "зөвхөн чамдаа" бас "Үгүйлэн санана"-г сонсоод монгол орноороо хөндлөн гулд бодох юмгүй явдаг байж дээ энэ хорвоод дурсамжнаас өөр юм үлддэг юм уу 2лаа ирэх зун архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошуу гэдэг газар очиж энэ дууг сонсон уу. яаая юм юм л сэдрэнэ дээ тэ. таныг хүндэтгэсэн Зоригоо байлааа...
ReplyDelete