Зүг бүрт сүлжилдэх хаврын дуучин шувууд, зөндөө удаан
хүлээсэн учрал шиг тогтож ядан нисэлдэнэ. Зүгээр л ийм байхыг хүссэн ч юмуу,
зүгээр ч үгүй сэтгэл шиг минь уймраад л байх шиг.., Сонссон, сонсоогүй элдэв
хэлээр шулнаналдан хөөрөлдөх нь амраг шиг минь ч юм шиг, алагхан үр шиг минь ч
юм шиг.., Хавар бүрийн шувуудын дуунаар сэргэдэг дэлхий ертөнц аанай л өнгө
засан гэрэлтэнэ..,
...Миний л хайрын ертөнцийг чи минь ганцаар эзлэн оршдог болохоор, чиний л ертөнцийг би ганцаар эзлэхийг хүснэ.., Чиний л төлөө амьдрахдаа мөнхөд дэлгэрнээ гүнж минь.., Чамдаа хязгааргүй хайртай..,
Хайраар дүүрэн амьдрал минь..,
...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,
Showing posts with label Хайрын нарсан төгөл. Show all posts
Showing posts with label Хайрын нарсан төгөл. Show all posts
Хавар, хайр..,
Хавар. Бороо хувингаар цутгах мэт асгараад. Цонхны цаана
дурсамж, бороон дуслуудтай ханьсан үер мэт урсаад.., Яг энэ л цаг мөч нэгэн хэмнэлээр хичнээн ч удаа давтагдав. Энэ
л улиралд дүрэлзсэн бүхэн яг л ийм үед эргэж сэргэдэг бололтой. Хүн төрөлхтний амьдралын
мөчлөгийг хэмжсэн цаг хугцааны хэмжүүрийн мөн чанар энд л орших мэт..,
Life is wonderful..,
Зөөлөн урсах голын чимээг, шувуудын жиргээнээр хөг нэмэн сонсох. Ертөнцийн
ер бусын анир, байгал эхийн урласан гайхамшигт орчинд зохилдон үгээр хэлэхийн
аргагүй тайвширал, басхүү тийм гэхийн эрхгүйгээр сэтгэл хөдөлгөөд. Ерөөс нийгмийн
элдэв бухимдлыг ор мартсан ийм л үед хүн өөрийгөө юу бодож, юу хүсч, юунд
тэмүүлж явдгийг ойлгуулах нь нэн таатай.
Анхны бороо..,
...Бороонд норсон цэцэг минь
Бодолд дарагдасан сэтгэл минь..,
Өнөөдөр анхны бороо зөөлөн шивэрч орлоо. Анхны.., энэ
жилийн хувьд анхны.., бороондоо ч биш анхны гэсэн мэдрэмж л сэтгэл их хөдөлгөх
шиг. Цаснаас уйдсандаа ч биш, бороонд ямар байдгийг мэдэх ч, борооноор алхаагүй
нилээд удсан болохоор цаанаа л нэг таатай.
''Vivo per Lei''
Италийн алдарт дуучин Андрей Почелли /магадгүй өнөөдөр дэлхийд дуулж байгаа дуучдаас хамгийн сайн тенор/, Францын алдарт дуучин Еленэ Сэгара нарын хамтран дуулсан “Виво пэр лэй” дууг энд орууллаа. Энэ дууг дэлхий нийт мэддэг болохоор олон зүйл нурших нь илүүц биз.
Наран иргэх өдрийн улбар шар нарны туяанд дэндүү дуртай би..,
Угаасаа л би ийм олон өнгөтэй амьдралд дуртай. Аль нэг улаан, ногоон, ягаан, цэнхэр, бор, саарал эсвэл хар амьдралд би дургүй. Нэгэнд нь тогтож амьдрах бүр ч дургүй. Тэр олон өнгийг хослуулан гэрэлтэж голдуу амьдрахыг л би хүсдэг. Харин аль ч өнгөнөөс үзэмж тансагийг нь олж харвал бүгдэд нь л дуртай байгаа.
...Хар нүдэн..,
“Дурлал” бол харалган гэх үг олныг сонссоон. Гэвч “Хайр” бол тэс өөр зүйл гэдгийг би хэзээд хэлж чадна. Хайрын тухай олон санаа, дүгнэлт байдаг хэдий ч хэн нэгний хэлсэн санаа бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдөх нь ховор. Дэндүү олон талтай дэндүү баялаг болохоор тэр биз. Гагцхүү хайр бол сайхан, агуу гэх мэт шинжүүд дээр л нэгдэцгээдэг. Энэ нь хайр бол бид бүхний төсөөлдөгөөс ч илүү агуу, үл тайлагдах ертөнц гэдгийг илэрхийлж буй юм.
Хамгийн нандин үгс..,
Соёл иргэншил, зан заншилын ямараас үл хамааран бүх л улс орны хэлний хамгийн тансаг хийгээд сайхан үг нь “Би чамд хайртай” гэх үгс байдаг биз. Хүн төрөлхтнийг үүссэн цагаас нь эхлэн түүх соёлын бүхий л үеийг давахад үргэлжид амьдралынх нь төвд байсан, нийгмийн хамгийн эрхэм дээд харилцаа бол “хайр” юм. Энэхүү агуу зүйл аль ч хүмүүнийг үл тойрсоор л..,
Хайрын нарсан төгөл
...Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлонг мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр
А.Эрдэнэ-Очир
Улаанбаатраас зүүн тийш анх удаа гарч үзэж байгаа минь энэ. Хангайн сүрлэг үзэсгэлэн бүрдсэн Хэнтийн нуруу, энэ л нутгийн зон олныг усаар дутаахгүй гэсэн мэт мушгиралдан урсах Хэрлэн, Онон. Дуутайхан, суутайхан буриад зон, гэгэлгэн хийгээд уянгат дуун сэтгэлийг минь эзэмдээд “Үнээдэйн нютаг”-т, би тэр “Тоонот нютаг”-т дэндүү хайртай.
Чамдаа хайртай..,
...Зүүд чамайг хайсаар л байна, хайр минь
Зүрх чамайг хайрласаар л байна..,
Д.Жаргалсайханы дуунаас
...Сэтгэл минь хэний зүг тэмүүлж, зүрх минь хэний төлөө цохилж буйг би дэндүү сайн мэднэ. Тэр зүгээс л хайрын дулаахан энерги үргэлж надруу урсаж байдаг. Хичнээн хол байсан ч бид бие биенээ энэ л үл тайлагдах холбоосоор холбогдсоноо бүр ихээр мэдэрдэг. Энэ жинхэнэ хайртайгаа учирсан хүн бүрт байдаг мэдрэмж байхаа. Зөвхөн нэг зүгт зүрх сэтгэл тэмүүлж байхад, түүндээ үнэнч байхад л амьдрал үргэлж сайхан, утга учиртай, халуун дулаан аз жаргалтай байдаг.
Анхны хайр минь
Их сургуулийн босгыг дөнгөж алхасан тэр өдөр оюутны танхимын хаалга, сэтгэлийн минь хаалгатай цуг нээгдэж билээ.Тэр гайхамшигт өдөр бол 2001.9.1. Хайр дурлал гэх далайн хувьд,” хэзээ байхгүй, хэзээ ч үгүй” гэх үзлийг шүтсэн миний сэтгэл ганцхан хүнээс хамааран эрс өөрчлөгдсөн юм.
Subscribe to:
Posts (Atom)

