Голын ус урсаж чимээнд нь чулуу уйлагнах
Гоо бүсгүй дэргэд нь суйхуй алганы нь хээ торгон элсэнд гарч
Голомтоо бэдэрсэн шоргоолж хөлий нь уланд хэсүүчлэх
Гоолиг охидын бие ширэг зүлгэн дээр цайрах
Зуны сарын сайхныг би мэднэ
Хайлган намраар цас орж бодол хайрлах
Хатсан өвс одох шувуудын нулимс даалгүй хугарах
Хавийн хүмүүс өвөөтэй минь ярьж, намайг энхрийлэх
Хаа байгаа хол эгчээс минь зурагтай захиа ирэх
Намрын сарын гунигийг би мэднэ
Өвөр дээр минь цасан ширхэг унаж хайлах
Өвөг аав минь гаансныхаа толгойд дулаацаж толгодын энгэрт суух
Өнжин хүлээсэн ижий минь малаас ирээд намайг үнсэх
Өвлийн сарын бүлээнийг би мэднэ
Халуун нүдэн дээр минь сэрүүн бороо дусах
Харьж буцсан шувууд чамд хэлэх үгийг минь тээж авчрах
Хадганд боосон сэвлэг үс мэт хуучин ногоо үнэртэх
Хаанаас ч юм бэ ирсэн шинэ охидууд цэцэг шиг санагдах
Хаврын сарын зөөлнийг би мэднэ
Бүхэл насаараа нэг хүнд дурлах
Буй биеээрээ сэрүүн зүүдэндээ ингэж саран дээр орших
Бүүр холын одноос хүн ирэхийг хүлээж өөрсдөө бас угтах
Бүрэг даруу энэ л заяандаа баярлаж олон жил амьдрах
Орчлонгийн сайхныг би мэднэ.
Д.Баттогтох
...Миний л хайрын ертөнцийг чи минь ганцаар эзлэн оршдог болохоор, чиний л ертөнцийг би ганцаар эзлэхийг хүснэ.., Чиний л төлөө амьдрахдаа мөнхөд дэлгэрнээ гүнж минь.., Чамдаа хязгааргүй хайртай..,
Хайраар дүүрэн амьдрал минь..,
...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,
No comments:
Post a Comment