...Зүүд чамайг хайсаар л байна, хайр минь
Зүрх чамайг хайрласаар л байна..,
Д.Жаргалсайханы дуунаас
...Сэтгэл минь хэний зүг тэмүүлж, зүрх минь хэний төлөө цохилж буйг би дэндүү сайн мэднэ. Тэр зүгээс л хайрын дулаахан энерги үргэлж надруу урсаж байдаг. Хичнээн хол байсан ч бид бие биенээ энэ л үл тайлагдах холбоосоор холбогдсоноо бүр ихээр мэдэрдэг. Энэ жинхэнэ хайртайгаа учирсан хүн бүрт байдаг мэдрэмж байхаа. Зөвхөн нэг зүгт зүрх сэтгэл тэмүүлж байхад, түүндээ үнэнч байхад л амьдрал үргэлж сайхан, утга учиртай, халуун дулаан аз жаргалтай байдаг.
Хүний амьдралд үнэндээ элдэв бусын муу муухай янз бүхийн л зүйлс тохиолддог ч тэр нь ихэвчлэн тухайн хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг. Энэ л муу муухай зүйлсийг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр шөнөгүй цацаж байх хэрэггүй мэт, гэвч уншигч үзэгчид тийм зүйлд илүү дурладаг нь бүр ч харамсалтай. Ер нь сэтгүүлч, зохиолчид уншигчдыг өөрсдөө бэлддэг гэдгээ юуны түрүүнд ухамсарлаж байх ёстой л доо. Тийм ч учраас уншигчид уншдаг болтол нь сайхан гэрэлт ертөнцийн тухай бичих л хэрэгтэй. Юуны тухай ярина, тэр газар тийм л орчин бүрэлддэг. Үүнийг Монголчууд амны билгээс ашдын билиг гэж хэлсэн байдаг. Мэдээж аль уушийн газар орсон ном уншиж суугаа хүнтэй ховор л таарах биз. Эсвэл номын санд согтуу, таньруу агсам тавих хүнтэй тааралдахгүй байх. Чи юуны үр тарина түүнийхээ л ургацыг хураана гэдэг дээ..,
Хүн төрөлхтний хамгийн ариун нандин, дуусдаггүй яриа бол хайрын тухай сэдэв. Хайр хаана байна, тэр л газар аз жаргал инээд хөөр дүүрэн байдаг. Үүнийг дагасан эерэг энергийн ертөнц тэр орчинд бүрддэг. Тийм сайхан орчныг бүрдүүлж аз жаргалтай амьдрах нь хүн бүхний хүсэл. Юугаар ч орлуулашгүй тэр сайхан амьдрал бүх хүнд байгаасай гэж хүсье дээ.., Хайрыг дагаад мэдээж муу зүйлс явж байдаг ч, яг үнээдээ тэр бол агуу хайрын дэргэд үл харагдах өчүүхэн зүйл билээ. Зөвхөн энэ хэсгий нь өндөрт өргөн ярьж бичсэнээр хайрыг тэр талаас нь дүгнэх гэсэн оролдлогууд мөнхөд байсаар ирсэн. Хайр бол хамгийн гайхамшигт, хамгийн сайхан ертөнц. Тэнд зөвхөн сэтгэлээ гэрэлрүү чиглүүлж чадсан хүмүүс л амьдардаг. Гэхдээ энэ бол бүх хүнд ижил түвшинд өгсөн өгөгдөл.
Би чамд хайртай. Энэ үгийг чамд хэлэхийг дэндүү их хүссэн тэр цагаас хойш чиний л зүг хичнээн удаа урссаныг би мэдэхгүй ч тэр бүрт сэтгэлээс минь зөвхөн чамд л зориулж гарч байсныг би дэндүү сайн мэднэ. Чамгүй л бол амьдрал зогсож, чамгүй л бол яаж амьдрахаа ойлгохгүй, зөвхөн чамаар өвчилсөөр хэдийнэ 9 жилийг ардаа үдэж. Анхны бас ганцхан хайр минь чи болохоор чиний тухай бодох бүр шинэ шинэ мэдрэмжүүд ар араасаа хөвөрсөөр л.., Хайр гэгчийн гүн рүү өдөр ирэх тусам чамаар дамжуулж улам илүү тэмүүлсээр л.., Хайраар дамжуулж чиний л ертөнцөд улам илүү нэвтэрсээр л.., Улам бүр дүрэлзэх хайр минь чи бид хоёрыг аз жаргал тийш хөтөлж байгаа бяцхан гүнж минь.., Одоо ч ингэж зүрх сэтгэл минь оргилон буцалсаар л.., Цаашид ч ийм л байна. Хатаж гундахгүй мөнхөд дэлгэрэх ертөнц минь энэ.., Ариухан жаргал минь.., Чи бид хоёр хэн хэндээ ганцхан..,
hun bur negnee ingej ig hairlaj bval amidral saihan baih bainaa
ReplyDelete