Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл

Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл 
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.
Аялгуу төгс тэрхүү айзмыг 
Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй

Бие цогцос минь тайлагдашгүй хэмнэлд автахад
Баяр баясгалан намайг эзэмддэг.
Хэлхийн эрхгүй тийм аялгуунаас болж би 
Хэн нэгний нүдэнд хачин этгээд харагддаг.
Надааар дүүрэн тэрхүү аялгуунаас болж
Нойрсож амрахыг умартах сайхан байдаг.
Үгээр хэлшгүй эгшиглэн үргэж холдохвий гэхээс
Үнэндээ би түгшдэг ч жаргалтай болдог.
Намуун болоод гэгээн хэмнэл 
Нэг л мэдэгхэд намайг орхисон байдаг.
Нисэж нисэж газар дээр буугаад би
Нялх хүүхэд шиг тэнцэж ядан хөлд ордог.



Б.Галсансүх

No comments:

Post a Comment