Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Шинэ оны мэнд хүргэе хайрт минь..,



Хайрт минь чи бидний ертөнц ирэх жил улам сайхан байхыг хүсч байна. Чамдаа хязгааргүй хайртай. Нэг л мэдэхэд жил өнгөрч, нэг л өдөр чи бид хоёр уулзанаа гүнж минь, тэр гайхамшигт цагийг би тэсэн ядан хүлээж байна. Тэр үед ямар байхыг үгээр ч хэлж чадахгүйнээ. Магад амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг тэр үед тохиох бизээ. Би чамд хайртай..,

No comments:

Post a Comment