Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Ажлынхандаа..,


                Оюутны ширээнээс салаагүй байхдаа ажилд орно гэдэг азтай явдал. Хүргэн ах маань Оюуны өмчийн газрын хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад гэр бүлээрээ АНУ явах болсон тул намайг өөрийнхөө оронд түр ажиллуулахаар үлдээсэн юм.
             Ахдаа тус болж энэ үйлдвэрт ажилаас нь хийлцдэг байсан болохоор хэвлэх машин болон бусад бүх л дамжлагыг сайн мэддэг болсон юм. Оюуны өмчийн мэдээ болон албан бланкууд  гээд хэвлэдэг зүйлсий нь сайн мэдэх болхоор нэг их хүндрэл гараагүй юм. Ингээд 4-р курсийнхээ өвөл ажилд орлоо. Урьд нь барилга байшин, газар шороо, такси гээд янз бүрийн ажил хийж байсан боловч энэ ажил бол миний хувьд жинхэнэ анхны ажил байсан юм. Хэвлэх үйлдвэр нь ажлын газраас нилээд зайтай тул ажлынхантай мэндийн зөрөөтэй болохоос нэг их дотно танилцалгүй явсаар нилээд хэдэн сарыг өнгөрөөв. Хэдэн сарын дараанаас өрөөнд сууж өөрөө хэвлэх зүйлсийнхээ эхийг бэлтгэдэг болсоноор бүгдтэй нь сайн танилцаж билээ.
                Ер нь бүх албан газар ийм байдаг юмуу эсвэл зөвхөн энд л ийм юмуу бүгд л бие биедээ тусалсан дэмжсэн сайхан хамт олон дунд би орсон юм. Тэд хэн хэн нь надад их зүйлийг зааж өгч бас биеэрээ үлгэр дуурайл үзүүлсэн. Аль ч талаараа зиндаа илүү хүмүүс дунд байх надад сайхан байсан. Гэвч тэд надаас илүү гэдгээрээ хэзээ ч надтай хандаж байгаагүй. Намайг гололгүй харин ч дэмжиж туслан, зааж зөвлөж байсанд нь би насан туршдаа баярлаж явах болноо. Сайхан хүмүүстэй сайхан орчинд байхыг сайхныг тэд надад мэдрүүлсэн. Бүгд л өөрийн өөрийн зан араншингаараа, үйлдлээрээ надад үргэлж бодогдож байна. Би тэднээс их зүйлийг ойлгож сурч авсан. Миний жинхэнэ амьдрал эндээс эхлэлтэй. Хоёр дахь хүмүүжлээ олсон газар.
                Хэвлэх үйлдвэр хаагдсаны дараа надад итгэн мэргэжилтэн, улсын байцаагч болгож удаа дараа сургалтанд явуулж намайг их дэмжиж байсан бүгд л. Төрд ажиллахын сайхныг мэдрээд зогсохгүй, ажлыг яаж хийх дадлагад мөн суралцсан. Дөрвөн жил орчим ажилласан минь миний хувьд бараг дөчин жил шиг л санагддаг. Бүгдтэй нь дэндүү дотно ах дүүс шиг болсондоо. Одоо иргээд очиход инээгээд угтах ах эгч нар хүлээж байгаад сэтгэл өег явдагдаа. Залуу насны хэзээ ч үл мартагдах дурсамж, амьдралын минь эхлэл энэ л газартай, тэр хүмүүстэй холбоотой болохоор би хэзээ ч мартахгүй зүрхэндээ гэрэл гэгээтэйгээр тээсээр л явнаа..,

No comments:

Post a Comment