Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Хавар, хайр..,


Хавар. Бороо хувингаар цутгах мэт асгараад. Цонхны цаана дурсамж, бороон дуслуудтай ханьсан үер мэт  урсаад.., Яг энэ л цаг мөч нэгэн хэмнэлээр хичнээн ч удаа давтагдав. Энэ л улиралд дүрэлзсэн бүхэн яг л ийм үед эргэж сэргэдэг бололтой. Хүн төрөлхтний амьдралын мөчлөгийг хэмжсэн цаг хугцааны хэмжүүрийн мөн чанар энд л орших мэт..,

Зөв буруу, сайхан муухай, ер ертөнцийн бүхий л араншин гэгээн анирт уусан дарагдах хаврын улирал дэндүү гайхамшигтай. Урган цэцэглэж буй бүхний өмнө бараан өнгө дэндүү хүчин мөхөсдөн арчигдана.., Ийм л үед хайр, хайрын тухай сэтгэл догдлон мэдрэхгүй агшин нэгээхэн ч үгүй.., Хавар хайрын улирал ажээ..,
Дурсамж өнөөдрөөр өртөөлөн ирээдүйн тийш тэмүүлэх, магад ирэх хавар хүртэлүл цуцан нисэх гэгээн даль одоо л урган урган байх.., Хайр хэмээх их хүчний үл дундруулан сэргэх давтамж хавар бүрт  байх аж. Олон араншин ээлжлэх ч, ургаж буй ертөнцөд бүхий л зүйлс ариун, тэр араншин бүрийн мөн чанар угтаа ямагт гэгээхэн. Хайр хавар хоёрын нэгнээ хөглөн эгшиглэх ааш нь олдохгүй дүрэлзсэн хэрнээ аядуу зөөлөн аялгуу..,
Хайрын ноёрхол дор амьдрах хүмүүний сэтгэлийн мөн чанар энэ л үед илт мэдрэгдэх.., хайрлах хязгаар гэж хэзээ ч байхгүй аж.., Хавар.., Өвөлжин бодолд дарагдсан ертөнц хайрын бороонд шалба нороод л.., Дэндүү өнгөлөг дэлхий залуу нас шиг гэрэлтээд л.., Хайр.., Өөр юу ч бодогдохгүй нь хайраас минь өөр.., Чиний улиралд чамайг санаад гуниглахад хүртэл сайхан байнаа хайр минь..,

No comments:

Post a Comment