Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Life is wonderful..,


                Зөөлөн урсах голын чимээг, шувуудын жиргээнээр хөг нэмэн сонсох. Ертөнцийн ер бусын анир, байгал эхийн урласан гайхамшигт орчинд зохилдон үгээр хэлэхийн аргагүй тайвширал, басхүү тийм гэхийн эрхгүйгээр сэтгэл хөдөлгөөд. Ерөөс нийгмийн элдэв бухимдлыг ор мартсан ийм л үед хүн өөрийгөө юу бодож, юу хүсч, юунд тэмүүлж явдгийг ойлгуулах нь нэн таатай.