Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

...нэг сар..,


Блог үүсгээд даруй нэг сар болсон байна. Урт хугацаа биш ч нилээд хэдэн бичлэг бичиж, үүнээсээ сэтгэлийн таашаал аваад хэзээний дасал болсон мэт. Угаасаа л ийм байсан юм шиг. Өөрийнхөө ертөнцийг илэрхийлэх бололцоо олгодог гайхалтай зүйл юмдаа. Хэнтэй ч хамаагүй сэтгэлээ хуваалцах, тэр бүрд хэлж амжаагүй үгсээ хайртдаа болон бусад хүмүүст илэрхийлэх гүүр болж байгаад би их баяртай байгаа.

Ажлынхандаа..,


                Оюутны ширээнээс салаагүй байхдаа ажилд орно гэдэг азтай явдал. Хүргэн ах маань Оюуны өмчийн газрын хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад гэр бүлээрээ АНУ явах болсон тул намайг өөрийнхөө оронд түр ажиллуулахаар үлдээсэн юм.

Би ч бас Монгол хүн..,

               Зүрх сэтгэл минь бид бүхнээс эх оронч амьдрахыг хүсдэг. Бид бүгдийн зүрх сэтгэл нэг зүгт цохилсоор хичнээн ч жилийг  ардаа үдээвдээ. Би ч бас яг л ийм хөөрүү хэрнээ үнэнч байдалд дэндүү их дуртай. Гагцхүү тэр бүрий ил гаргаад байхыг хүсдэггүй. Эх оронч хүн ямар байхыг, ямар ч байсан өөрийнхөөрөө төсөөлдөг болоод л тэр.