Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Тусгаар оршихуй


Монгол улс тусгаар тогтнолоо
тунхаглан зарласны 86 жилийн ойд
                Тусгаар тогтнол гэх ойлголт Эцгийн эрхэт ёс ноёрхсон үеэс эхлэлтэй бөгөөд анхны төр үүссэн цагаас эхлэн төрийн гол хэмжүүр болсоор ирсэн билээ. Монгол нутагт оршиж асан нүүдэлчдийн хувьд энэ ойлголт МЭӨ 3-4 дүгээр мянган жилтэй холбож ойлгож болох юм. Төгс утгаараа бол нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүтэй шууд холбоотой.

Тусгаар тогтнол


Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

My baby you


Дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч нь хэн гэдгийг сайн мэдэхгүй ч зүрхнээс зүрхэнд л эгшиглэх суут бүтээлүүд зөвхөн хайрын үл үзэгдэх холбоосоор үл мартагдан дамжсаар л.., Тийм бүтээлүүдийг туурвигчид хийгээд үнэн зүрхнээс хайрлагчдын зовлон жаргал, мэдэрч танихуй нэг ч түүнийгээ илэрхийлэх уран яруу хэрэглүүр зөвхөн тэдэнд л заяадгаараа тэд бол бурхны хийгээд хайрын сод бүтээлүүд юм. 

Гуниг

Энэ ертөнцийн өнгө, зүүдний дарангуйлал
Ихэмсэглэл, хүйтрэл дундуур шурган мөлхөж
Чамд очоод
Гагцхүү хүнд л байж болох
Тийм нандин эрхэмсэг хайраар
Чамайг хайрламаар байна

Мөнхийн шалтгаан

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай! 
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! 
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
 
Хайраар би амьдардаг аа!
 

Чамдаа

Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй

Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл

Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл 
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.
Аялгуу төгс тэрхүү айзмыг 
Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй