Хавар. Бороо хувингаар цутгах мэт асгараад. Цонхны цаана
дурсамж, бороон дуслуудтай ханьсан үер мэт урсаад.., Яг энэ л цаг мөч нэгэн хэмнэлээр хичнээн ч удаа давтагдав. Энэ
л улиралд дүрэлзсэн бүхэн яг л ийм үед эргэж сэргэдэг бололтой. Хүн төрөлхтний амьдралын
мөчлөгийг хэмжсэн цаг хугцааны хэмжүүрийн мөн чанар энд л орших мэт..,
...Миний л хайрын ертөнцийг чи минь ганцаар эзлэн оршдог болохоор, чиний л ертөнцийг би ганцаар эзлэхийг хүснэ.., Чиний л төлөө амьдрахдаа мөнхөд дэлгэрнээ гүнж минь.., Чамдаа хязгааргүй хайртай..,
Хайраар дүүрэн амьдрал минь..,
...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,
Life is wonderful..,
Зөөлөн урсах голын чимээг, шувуудын жиргээнээр хөг нэмэн сонсох. Ертөнцийн
ер бусын анир, байгал эхийн урласан гайхамшигт орчинд зохилдон үгээр хэлэхийн
аргагүй тайвширал, басхүү тийм гэхийн эрхгүйгээр сэтгэл хөдөлгөөд. Ерөөс нийгмийн
элдэв бухимдлыг ор мартсан ийм л үед хүн өөрийгөө юу бодож, юу хүсч, юунд
тэмүүлж явдгийг ойлгуулах нь нэн таатай.
Анхны бороо..,
...Бороонд норсон цэцэг минь
Бодолд дарагдасан сэтгэл минь..,
Өнөөдөр анхны бороо зөөлөн шивэрч орлоо. Анхны.., энэ
жилийн хувьд анхны.., бороондоо ч биш анхны гэсэн мэдрэмж л сэтгэл их хөдөлгөх
шиг. Цаснаас уйдсандаа ч биш, бороонд ямар байдгийг мэдэх ч, борооноор алхаагүй
нилээд удсан болохоор цаанаа л нэг таатай.
...нэг сар..,
Блог үүсгээд даруй
нэг сар болсон байна. Урт
хугацаа биш ч нилээд хэдэн бичлэг бичиж, үүнээсээ сэтгэлийн таашаал аваад хэзээний
дасал болсон мэт. Угаасаа л ийм байсан юм шиг. Өөрийнхөө ертөнцийг илэрхийлэх
бололцоо олгодог гайхалтай зүйл юмдаа. Хэнтэй ч хамаагүй сэтгэлээ хуваалцах,
тэр бүрд хэлж амжаагүй үгсээ хайртдаа болон бусад хүмүүст илэрхийлэх гүүр болж
байгаад би их баяртай байгаа.
Ажлынхандаа..,
Оюутны
ширээнээс салаагүй байхдаа ажилд орно гэдэг азтай явдал. Хүргэн ах маань Оюуны
өмчийн газрын хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад гэр бүлээрээ АНУ явах болсон тул
намайг өөрийнхөө оронд түр ажиллуулахаар үлдээсэн юм.
Subscribe to:
Posts (Atom)

