...Миний л хайрын ертөнцийг чи минь ганцаар эзлэн оршдог болохоор, чиний л ертөнцийг би ганцаар эзлэхийг хүснэ.., Чиний л төлөө амьдрахдаа мөнхөд дэлгэрнээ гүнж минь.., Чамдаа хязгааргүй хайртай..,
Хайраар дүүрэн амьдрал минь..,
...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,
...нэг сар..,
Блог үүсгээд даруй
нэг сар болсон байна. Урт
хугацаа биш ч нилээд хэдэн бичлэг бичиж, үүнээсээ сэтгэлийн таашаал аваад хэзээний
дасал болсон мэт. Угаасаа л ийм байсан юм шиг. Өөрийнхөө ертөнцийг илэрхийлэх
бололцоо олгодог гайхалтай зүйл юмдаа. Хэнтэй ч хамаагүй сэтгэлээ хуваалцах,
тэр бүрд хэлж амжаагүй үгсээ хайртдаа болон бусад хүмүүст илэрхийлэх гүүр болж
байгаад би их баяртай байгаа.
Ажлынхандаа..,
Оюутны
ширээнээс салаагүй байхдаа ажилд орно гэдэг азтай явдал. Хүргэн ах маань Оюуны
өмчийн газрын хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад гэр бүлээрээ АНУ явах болсон тул
намайг өөрийнхөө оронд түр ажиллуулахаар үлдээсэн юм.
Би ч бас Монгол хүн..,
Зүрх
сэтгэл минь бид бүхнээс эх оронч амьдрахыг хүсдэг. Бид бүгдийн зүрх сэтгэл нэг
зүгт цохилсоор хичнээн ч жилийг ардаа
үдээвдээ. Би ч бас яг л ийм хөөрүү хэрнээ үнэнч байдалд дэндүү их дуртай.
Гагцхүү тэр бүрий ил гаргаад байхыг хүсдэггүй. Эх оронч хүн ямар байхыг, ямар ч
байсан өөрийнхөөрөө төсөөлдөг болоод л тэр.
Тусгаар оршихуй
Монгол улс тусгаар тогтнолоо
тунхаглан зарласны 86 жилийн ойд
Тусгаар
тогтнол гэх ойлголт Эцгийн эрхэт ёс ноёрхсон үеэс эхлэлтэй бөгөөд анхны төр
үүссэн цагаас эхлэн төрийн гол хэмжүүр болсоор ирсэн билээ. Монгол нутагт оршиж
асан нүүдэлчдийн хувьд энэ ойлголт МЭӨ 3-4 дүгээр мянган жилтэй холбож ойлгож
болох юм. Төгс утгаараа бол нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүтэй шууд холбоотой.
Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
My baby you
Дуучин, яруу
найрагч, хөгжмийн зохиолч нь хэн гэдгийг сайн мэдэхгүй ч зүрхнээс зүрхэнд л
эгшиглэх суут бүтээлүүд зөвхөн хайрын үл үзэгдэх холбоосоор үл мартагдан дамжсаар
л.., Тийм бүтээлүүдийг туурвигчид хийгээд үнэн зүрхнээс хайрлагчдын зовлон
жаргал, мэдэрч танихуй нэг ч түүнийгээ илэрхийлэх уран яруу хэрэглүүр зөвхөн
тэдэнд л заяадгаараа тэд бол бурхны хийгээд хайрын сод бүтээлүүд юм.
Гуниг
Энэ ертөнцийн өнгө, зүүдний дарангуйлал
Ихэмсэглэл, хүйтрэл дундуур шурган мөлхөж
Чамд очоод
Гагцхүү хүнд л байж болох
Тийм нандин эрхэмсэг хайраар
Чамайг хайрламаар байна
Ихэмсэглэл, хүйтрэл дундуур шурган мөлхөж
Чамд очоод
Гагцхүү хүнд л байж болох
Тийм нандин эрхэмсэг хайраар
Чамайг хайрламаар байна
Мөнхийн шалтгаан
Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай!
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Тэр шувуунд би хачин их хайртай!
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Чамдаа
Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.
Аялгуу төгс тэрхүү айзмыг
Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.
Аялгуу төгс тэрхүү айзмыг
Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй
Хүү минь..,
2003.08.10.
Энэ өдөр миний хувьд гайхамшигт өдөр. Энэ өдөр би аав болж хайр минь ээж болсон
юм. Хайр минь надад хөөрхөн хүү төрүүлж өгсөн өдөр. Бидний амьрдралд шинэ хуудас нээсэн гайхамшигт өдөр. Гэр бүл байхын утга учир бол хүүхэд гэдгийг тэр үед илүү их мэдэрч байсан даа.
Токио
Анхны бүхэн сэтгэлд ойрхон
байдаг ёсоор анх хил давж алсыг
зорьсон үе минь өчигдөр юм шиг л тод санагддаг. Миний хувьд хилийн дээс
анх алхсан минь дэлхийн хөгжлийн хөтөч Япон улс байсан юм. Анх үзсэн бүх л зүйлс гайхамшигтай санагдаж, шинэ
шинэ мэдрэмжүүд дунд ёстой л соёлын шоконд орж нэг сарыг үдсэн дээ тэнд.
''Vivo per Lei''
Италийн алдарт дуучин Андрей Почелли /магадгүй өнөөдөр дэлхийд дуулж байгаа дуучдаас хамгийн сайн тенор/, Францын алдарт дуучин Еленэ Сэгара нарын хамтран дуулсан “Виво пэр лэй” дууг энд орууллаа. Энэ дууг дэлхий нийт мэддэг болохоор олон зүйл нурших нь илүүц биз.
Наран иргэх өдрийн улбар шар нарны туяанд дэндүү дуртай би..,
Угаасаа л би ийм олон өнгөтэй амьдралд дуртай. Аль нэг улаан, ногоон, ягаан, цэнхэр, бор, саарал эсвэл хар амьдралд би дургүй. Нэгэнд нь тогтож амьдрах бүр ч дургүй. Тэр олон өнгийг хослуулан гэрэлтэж голдуу амьдрахыг л би хүсдэг. Харин аль ч өнгөнөөс үзэмж тансагийг нь олж харвал бүгдэд нь л дуртай байгаа.
Аз жаргал гэж..,
...жартайдаа ухаан ороод жаран нэгтэйдээ үхнэ..,
Монгол ардын зүйр үг
Аз жаргал гэж юу вэ? Хүн бүр л өөр өөрийнхөөрөө тайлбарлах байх. Энэ ч аргагүй юм. Хүн бүр нийгэмд өөр өөр өнцгөөс ханддаг болохоор. Хүн нийгмээс л илүү их аз жаргалыг авч байдаг биологийн бас нийгмийн амьтан.
Ганц л амьдрах нь..,
Ганцхан амьдрах юм чинь.., Энэ үгийг амьдралын ямарч үед, аль ч дэнсэнд хэрэглэх шаардлага бишгүй гарна. Гэвч аль талд хэрэглэв гэдгээс үр дүн нь шууд хамаарах учир аль болох зөв утгаар ашиглах нь чухал.
...Хар нүдэн..,
“Дурлал” бол харалган гэх үг олныг сонссоон. Гэвч “Хайр” бол тэс өөр зүйл гэдгийг би хэзээд хэлж чадна. Хайрын тухай олон санаа, дүгнэлт байдаг хэдий ч хэн нэгний хэлсэн санаа бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдөх нь ховор. Дэндүү олон талтай дэндүү баялаг болохоор тэр биз. Гагцхүү хайр бол сайхан, агуу гэх мэт шинжүүд дээр л нэгдэцгээдэг. Энэ нь хайр бол бид бүхний төсөөлдөгөөс ч илүү агуу, үл тайлагдах ертөнц гэдгийг илэрхийлж буй юм.
Хамгийн нандин үгс..,
Соёл иргэншил, зан заншилын ямараас үл хамааран бүх л улс орны хэлний хамгийн тансаг хийгээд сайхан үг нь “Би чамд хайртай” гэх үгс байдаг биз. Хүн төрөлхтнийг үүссэн цагаас нь эхлэн түүх соёлын бүхий л үеийг давахад үргэлжид амьдралынх нь төвд байсан, нийгмийн хамгийн эрхэм дээд харилцаа бол “хайр” юм. Энэхүү агуу зүйл аль ч хүмүүнийг үл тойрсоор л..,
Сэтгэлээр унахдаа өөрийгөө зоригжуулж өөртөө шивнэх бадаг
Амьдрах хэрэгтэй. Араа шүдээ зуугаад
Амьд л үлдэх хэрэгтэй. Арга нь олдоно.
Аргыг нь олно. Үхэх үнэндээ
Амархан юм. Үхлийн үүд өөрөө нээгддэг.
Хүлээлт
Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Хайрын нарсан төгөл
...Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлонг мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр
А.Эрдэнэ-Очир
Улаанбаатраас зүүн тийш анх удаа гарч үзэж байгаа минь энэ. Хангайн сүрлэг үзэсгэлэн бүрдсэн Хэнтийн нуруу, энэ л нутгийн зон олныг усаар дутаахгүй гэсэн мэт мушгиралдан урсах Хэрлэн, Онон. Дуутайхан, суутайхан буриад зон, гэгэлгэн хийгээд уянгат дуун сэтгэлийг минь эзэмдээд “Үнээдэйн нютаг”-т, би тэр “Тоонот нютаг”-т дэндүү хайртай.
"Santorini"-д
Афинд хүнд байдалтай хэд хоносны дараа Европ даяар аз жаргалын арал хэмээн алдаршсан Санториниг бид хоёр зорилоо. Анх удаа далай дээгүүр сүрлэг том усан онгоцоор явж буйдаа үнэхээр сайхан байлаа. Хягааргүйд нийлэх тэнгэрийн хаяа, далайн хөвөө. Нэг хоног явж байж сая очих газраа очлоо.
Yειά σου!!!
Бид хоёр ерөнхийдөө их ойролцоо зантай. Австриас Грек явахаар зориг гарган онгоцны билет бичүүллээ. Бүх л хүн гайхаж байсан. Таних хүнгүй, мэдэхгүй газар яах гэж.., гэвч нэгэнт л зориглосон болохоор явах нь л зөв. Ер нь амьдралдаа л хэрэгтэй бол зоригтой алхаж байха нь зөв гэдэгт бид хоёрын санаа дэндүү нийлдэг. Энэ нь ч бас л бие биедээ татагдах нэг шалтгаан байсан биз.
"Mulhouse"-т
Мюлхаусын галт тэрэгний төв буудал дээр үд өнгөрч байхад буув. Одоо надад тэмцэх, тэвчих ямар ч тамир үлдсэнгүй. Яавал ч яаг, хараал идсэн амьдрал, азгүй новш, ингээд эндээ.., ядаж нулимс ч гарахгүй.., юу ч хийхийг, юу ч бодохыг хүсэхгүй байв.., яаж яваад хаана байгаагаа ч бараг ойлгохгүй шахам байв. Энэ амьдрал яг ингээд дуусч байгаа юм шиг л байв.
Bonjour!!!
Санкт-Полтэний галт тэрэгний төв буудлаас ойр байсан хэдэн Монголчуудаараа үдүүлэн Германаас ирсэн нэг Монгол залуутай хоёул Франц руу шөнийн галт тэргээр хөдлөв. Галт тэрэг орой 23 цагт хөдлөөд өглөө 9 цагт Францын зүүн хойд талын томоохон хот болох Штрассбург /Strassbourg/-т ирэв. Бидний энд ирсэн зорилго бол алдарт Легионы арми.
Guten tag!!!
Альпын нурууны зүүн биед орших Иббс /Ybbs/ хэмээх уулын бяцхан голын эрэг дэх Гөстлинг /Gostling/ тосгон. Бидний тухай бараг юу ч мэдэхгүй ч дандаа л инээмсэглэсэн сайхан ааштай хүмүүс, гэхдээ энэ бол Австричуудын нэрийн хуудас гэж болохоор хүйтэн харилцааны илрэл.
Ahoj!!!
Чех болон Польш улсуудын хилийн заагт орших Наход /Nachod/ хотын зүг гэрийнхнээрээ үдүүлэн хоёул гарч билээ. Галт тэрэгний нэгэн хэмнэлт уйтгарт чимээ, Байгаль далай, Ангар мөрөн, Сибирийн өргөн ой хөвч, Орос орны алдарт хотууд, Улаан талбай, Москва хот. Хэдийгээр 5 өдөр галт тэргээр явсан ч энэ гайхамшигт ертөнцийг үзэж буйдаа сэтгэл догдлон ядрахыг ч умартан явж билээ.
Амьдрал минь..,
...Амьдрал минь, найган ганхах бороо ч юмуу чи
Амьдрал минь, дэлбээгээ нээсэн цэцэг ч юмуу чи..,
“Гранд” хамтлагийн дуунаас
Завхан нутагт төрж бага насаа өнгөрөөж, Улаанбаатарт өссөн болохоор хот хөдөөгийн аль ч амьдралыг хагас дутуу гадарлах билээ. Бага нас минь ийм л эрлийз. Ижий аав минь 40 гаран жил төрд зүтгэсэн, тэр л үеийн хүмүүжил ёсоор шударга, хөдөлмөрч, үнэнч байхыг бидэнд байнга л захидаг.
Жестокая любовь
Нэр нь жоохон онцгүй ч энэ үнэхээр гоё дуу шүү. Дуучин нь бас гайхамшигтай дуулсан. Яагаад ч юм энэ дууны үгийг зүгээр л оруулмаар санагдаад. Их гоё дуу. Гунигтай үедээ сонсдог юм л даа.., Англи орчуулгын хамт шүү. Хичнээн жил ч юм энэ дууг сонсож дээ..,
Чамдаа хайртай..,
...Зүүд чамайг хайсаар л байна, хайр минь
Зүрх чамайг хайрласаар л байна..,
Д.Жаргалсайханы дуунаас
...Сэтгэл минь хэний зүг тэмүүлж, зүрх минь хэний төлөө цохилж буйг би дэндүү сайн мэднэ. Тэр зүгээс л хайрын дулаахан энерги үргэлж надруу урсаж байдаг. Хичнээн хол байсан ч бид бие биенээ энэ л үл тайлагдах холбоосоор холбогдсоноо бүр ихээр мэдэрдэг. Энэ жинхэнэ хайртайгаа учирсан хүн бүрт байдаг мэдрэмж байхаа. Зөвхөн нэг зүгт зүрх сэтгэл тэмүүлж байхад, түүндээ үнэнч байхад л амьдрал үргэлж сайхан, утга учиртай, халуун дулаан аз жаргалтай байдаг.
Анхны хайр минь
Их сургуулийн босгыг дөнгөж алхасан тэр өдөр оюутны танхимын хаалга, сэтгэлийн минь хаалгатай цуг нээгдэж билээ.Тэр гайхамшигт өдөр бол 2001.9.1. Хайр дурлал гэх далайн хувьд,” хэзээ байхгүй, хэзээ ч үгүй” гэх үзлийг шүтсэн миний сэтгэл ганцхан хүнээс хамааран эрс өөрчлөгдсөн юм.
Subscribe to:
Posts (Atom)